Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ГУРИЛЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ ГЭВ

ГУРИЛЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ ГЭВ

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав "Улаанбаатар гурил" ХХК-ийн салбар үйлдвэрийг орон нутагт байгуулах асуудлаар тус компанийн удирдлагуудтай ажил хэргийн “анхны” уулзалтаа хийж, эдийн засаг, газар тариалан хөдөө аж ахуйн нөөц боломжоо танилцуулж, хамтран ажиллахаар нэгдсэн ойлголтод хүрч буйгаа өөрийн цахим хаягаараа мэдээллээ.

Улаанбаатар Гурил” ХХК нь Монгол Улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажилладаг, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Архангай, Увс, Хэнтий, Дорнод, Дархан-Уул аймгийн 300 гаруй харилцагч тариаланч, иргэн аж ахуй нэгжээс нийт 110,000 орчим тонн түүхий эдийг тогтмол татан авдаг үндэсний үйлдвэрлэгч юм.

Эргэн сануулбал анх 1921 онд зүүн гурван аймгийг гурилаар хангах зорилго бүхий гурилын үйлдвэрийг Хэнтий аймагт байгуулж, 1995 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй. Тэрхүү үйлдвэр нь жилдээ 30-40 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай байсан бөгөөд 2000 онд хувьчлагдаж, санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал, техник технологийн хоцрогдлын улмаас үйл ажиллагаа нь бүрэн зогссон байдаг.

Үүнээс хойш 2015 онд "Энсада Холдинг" ХХК тухайн үеийн орон нутгийн удирдлагуудын хамт Чингис хотод хоногт 100 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай гурил, тэжээлийн үйлдвэр барихаар шав тавьсан ч сураг чимээ нь алдарсаар өдий хүрсэн. Мөн “Хурх гол” ХХК, “Хангай Милсс” ХХК хоногт 120 тонн будаа тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэр Улаанбаатар хотод ажиллуулж, “Хурх” брэнд гурил хэрэглэгчдийн танил бүтээгдэхүүн болоод байгаа билээ.

Орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, гурилаа аймгаасаа хангах зорилт тавьж Хэнтий аймаг газар тариалангийн талбайгаа сүүлийн 3 жилийн дотор 10 гаруй мянга га талбайгаар нэмэгдүүлж, 30 гаруй мянган га-д тариалалт хийж байна.

Өнгөрсөн онд Таван богд групптэй хамтарч “Говь”-ийн үйлдвэрийн салбарыг Чингис хотод байгуулсан. Энэ нь Засгийн газрын Хот, хөдөөгийн сэргэлт, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдэж буй томоохон ажлын бодит үр дүн. Нөгөөтээгүүр орон нутагт үйлдвэр байгуулснаар олон хөнгөлөлтийн боломжуудад хамрагдана гэсэн үг.

Хэрэв гурилаа, тэжээлтэйгээ боловсруулдаг үйлдвэр байгуулан ажлын байр нэмэгдүүлээд, “Хүнсний хувьсгал”-д нэгдвэл нэг алхам урагшилж, эдийн засаг тэлнэ.

С.Ган-Эрдэнэ

ИРГЭДИЙН НОГДОЛ АШИГ ДАРААХ ГУРВАН ДАНСААР ШИЛЖИЖ ОРНО
ИРГЭДИЙН НОГДОЛ АШИГ ДАРААХ ГУРВАН ДАНСААР ШИЛЖИЖ ОРНО
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.