Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 247 МЯНГАН ХҮН ҮЗЖЭЭ

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 247 МЯНГАН ХҮН ҮЗЖЭЭ

“Чингис хаан” музей хаалгаа нээгээд нэг жил боллоо. Энэ хугацаанд тус музейг 247 мянган хүн үзжээ. Байгуулагдсанаас хойш хоёр дахь жилдээ орж буй тус музейд үзмэр баяжуулах ажил, технологийн дэвшлийг ашигласан эзэнт гүрний түүхийг өгүүлэх танхимуудыг шинээр нээж байгаа аж.

Энэ талаар тус музейн захирал, академич С.Чулуун, Чингис хаан музейн захиалгаар Италийн Флоренц хотод урласан долоон метр өндөртэй Чингис хааны алтадмал хөшөө ирсэн. Энэ хөшөөг музейн есдүгээр давхрын дугуй танхимд байрлуулна. Ёслол хүндэтгэлийн өргөө болох юм.

Мөн найман метр өндөртэй, усан оргилуур бүхий мөнгөн мод байршуулах ажил эхэлж байна. Музейн гуравдугаар давхар руу өгсдөг шатны баруун гар талын хана тэр чигтээ Монголын түүхийг харуулсан рельеф хийж байна. Нэгдүгээр давхарт Их нүүдлийг том хэмжээгээр хийж, байрлуулна. Долоодугаар давхарт Сарьдагийн хийдийн Өндөр гэгээн Занабазарын Мянган бурхан байрлуулсан хэсэгт сүм шиг хийцлэл хийж байна. Наймдугаар давхарт 360 өрөөг байгууллаа. Өрөөнд ороход XIII зууны үеийн монголчуудын амьдрал, Чингис хааны түүхэн дунд өөрөө орно гэсэн үг.

Музейн бүх давхарт үзмэр баяжуулалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ бүх ажлуудыг бүрэн хийж гүйцэтгээд, Чингис хааны мэндэлсэн өдөр гэж түүхэнд тэмдэглэгдсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр музейг дахин нээхээр төлөвлөж байна” гэлээ.

НАМРЫН ТУХАЙ 10 ШҮЛЭГ
НАМРЫН ТУХАЙ 10 ШҮЛЭГ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.