
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо зургаадугаар сарын 12, 13-ны өдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулав.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсэн. Үүнийг харгалзан Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сарын тэтгэврийн зээлийн зохицуулалт хийсэн хэдий ч зарим зээлдэгчийн хувьд шилжилтийн үеийн хүндрэл үүсэж, бодлогын арга хэмжээнд тохируулга хийх зайлшгүй шаардлага үүсгэсэн. Ийнхүү гадаад, дотоод орчны цаашдын нөхцөл байдал, инфиляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчдэд үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо. Энэхүү арга хэмжээ нь тухайн зээлдэгч өмнөх зээлийн төлбөрөө төлсний дараа дахин зээл авахад шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулахад чиглэгдсэн. Тэтгэврийн зээл нь чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Бодлогын дараагийн алхмуудыг дараагийн ээлжид авч хэрэгжүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!