“20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ“ гэх зарын дагуу холбогдож, 18 сая төгрөгөө залилуулжээ

“20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ“ гэх зарын дагуу холбогдож, 18 сая төгрөгөө залилуулжээ

"Сугалаа бөглүүлнэ" гэх нэрийдлээр иргэдийн фэйсбүүкт хууль бусаар халдаж, бусдыг залилсан хэргийг шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, өнгөрөгч оны наймдугаар сарын 30-ны өдөр иргэн Б нь фэйсбүүкт байршуулсан 20 мянган төгрөгөөр судалгаа бөглүүлнэ гэх зарын дагуу Ц гэгчтэй холбогдож, өөрийн гар утасны дугаарт ирсэн зургаан оронтой нууц дугаарыг бусдад дамжуулан өгчээ. Улмаар Ц гэгч нь тухайн иргэний хаягт нэвтэрч, улмаар бусад руу мөнгө зээлээч гэж зурвас явуулж гурван иргэнээс нийт 18 сая төгрөгийг залилсан байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.

ДАГВЫН ЛУВСАНШАРАВЫН НАМТАР, УРАН БҮТЭЭЛ
ДАГВЫН ЛУВСАНШАРАВЫН НАМТАР, УРАН БҮТЭЭЛ
 
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!