Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧИНГИС ХОТЫН  3-18 НАСНЫ ХҮҮХДҮҮД НИЙТИЙН ХАЛУУН УСАНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОРНО

ЧИНГИС ХОТЫН 3-18 НАСНЫ ХҮҮХДҮҮД НИЙТИЙН ХАЛУУН УСАНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОРНО

Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/129 дүгээр Захирамж гарч, аймгийн төвийн "Хэнтий УС" ХХК-ийн харъяа Нийтийн халуун усыг 3-18 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх зохицуулалт хийжээ.

Тодруулбал, аймгийн Засаг дарга Д.Аюурбунь ЕБС-ийн багш, ажилтнуудтай уулзалт хийх үеэр тэднээс хүүхдүүдийг халуун усанд үнэ төлбөргүй оруулах саналыг дэвшүүлсэн бөгөөд тэрбээр хүлээн авч, энэ сарын 17-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.

"Хэнтий УС" ХХК-ийн харъяа Нийтийн 1, 2, 3, 4 дүгээр халуун усны газарт 3-18 насны хүүхдүүд 7 хоногт нэг удаа үнэ төлбөргүй усанд орох боломжтой. Харин амралтын өдрүүдээр тогтсон тарифаар нь үйлчлүүлнэ гэдгийг Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Халуун усны газар ажлын өдрүүдэд өглөө 10-19 цагийн хооронд, амралтын өдөр 10-21 цагийн хооронд ажилладаг байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.