Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хорт хавдрын эсийг устгах чадвартай вирус бүтээжээ

Хорт хавдрын эсийг устгах чадвартай вирус бүтээжээ

Хятадын Гуансигийн их сургууль эрдэмтэд хорт хавдрын эсийг тусгай вирусийн тусламжтай устгах аргыг нээжээ.

Энэхүү аргаар хорт хавдарт тус вирусийг оруулснаар бие организм хавдрын эсийг гахайн эс шиг хүлээн авдаг байна. Ингэснээр дархлааны эсүүд тэднийг идэвхтэй устгаж эхэлдэг байна.

Эмнэлзүйн туршилтад хорт хавдрын хүнд хэлбэртэй 23 өвчтөн оролцжээ. Вирусийн тусламжтай өвчтөнүүдийн 90 хувьд хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоож чадсан байна. Умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэй бүрэн эдгэрчээ.

Вирусүүдийг судсаар тарих замаар нэвтрүүлсэн бөгөөд эрүүл эс гэмтээгүйгээс гадна ноцтой сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Энэхүү аргын үр дүн нь хорт хавдрыг тэжээдэг судсыг гэмтээснээр, хорт хавдрын эс олноор устсан болон бие организмын дархлааны хүчтэй хариу үйлдэл үзүүлсэнтэй холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Өдгөө эрдэмтэд эмнэлзүйн туршилтын хоёрдугаар шатыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

ЦЕГ: “Ноорог“-ийн залуусын дансаар 85.179 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн орлого, 7.996 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн зарлага хийсэн нь тогтоогдсон
ЦЕГ: “Ноорог“-ийн залуусын дансаар 85.179 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн орлого, 7.996 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн зарлага хийсэн нь тогтоогдсон
 
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.