Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХАН ХЭНТИЙЧҮҮД БАЯР НААДМЫН ХАНДИВААР БАРЬСАН 100 ГЭРЭЭ ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АРД ИРГЭДЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ХАН ХЭНТИЙЧҮҮД БАЯР НААДМЫН ХАНДИВААР БАРЬСАН 100 ГЭРЭЭ ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АРД ИРГЭДЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд иргэд олон нийтийн хандиваар авсан иж бүрэн 100 гэрийг өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох албаныхан зарим төрийн байгууллагууд болон иргэдэд гардуулан өглөө.

Тодруулбал 15 гэрийг сургууль цэцэрлэгт хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа ашиглах, хүүхэд багачуудад уламжлалт зан заншил, монгол ахуйг сурталчлахад бодитой хэрэглэгдэхүүн болох юм. Мөн аймгийнхаа бүх сум, тосгодод нийт 22 гэр, “сайн” ажилласан соёлын төвд явуулын соёлын үйлчилгээ үзүүлэхэд нь дэмжлэг болгох зорилгоор 5 гэр олгов.

Харин 10 гэрийг аймгийн Онцгой комиссын мэдэлд үлдээж, гамшиг ослын үед болон шалган нэвтрүүлэх цэг ажиллуулахад ашиглуулахаар шилжүүлсэн бол үлдсэн гэрүүдийг өргөдөл ирүүлсэн зарим төрийн байгууллагын үйлчлэгч, жолооч, сувилагч, туслах багш зэрэг үйлчилгээний ажилтнуудад болон Хэрлэн сумын багийн иргэдэд олгожээ. Ингэхдээ байгууллага болон багийн даргын тодорхойлолт, өрхийн амьжиргааны түвшинг харгалзан үзэж зайлшгүй шаардлагатай гэсэн иргэдэд олгосон юм.

Эргэн сануулахад Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд иргэдээс цахимаар санал авсан бөгөөд үүнд иргэдэд үр өгөөжөө өгөх ажлыг төлөвлөгөөнд оруулах хүсэлтүүд нэлээдгүй ирсэн. Энэ хүрээнд "100 жил-100 гэр" арга хэмжээг төлөвлөгөөндөө тусгаж, ийнхүү биеллээ олж 100 гэр эздэдээ очлоо.

МУУГЗ Ц.Оюунбаатар: УРЛАГИЙН ХҮМҮҮС БИД ЦАГ ҮЕЭСЭЭ ТҮРҮҮЛЖ АЛХАХ ЁСТОЙ
МУУГЗ Ц.Оюунбаатар: УРЛАГИЙН ХҮМҮҮС БИД ЦАГ ҮЕЭСЭЭ ТҮРҮҮЛЖ АЛХАХ ЁСТОЙ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.