Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
АХМАДУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААР ТОЙРГИЙН ГИШҮҮД ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙН ГОЛ ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

АХМАДУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААР ТОЙРГИЙН ГИШҮҮД ТЭТГЭВРИЙН ХУУЛИЙН ГОЛ ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Манлайлагч ахмад” чуулга уулзалт, Ахмадын урлагийн 3-р наадамд тойргийн гишүүдээ төлөөлөн Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороон дарга Б.Бат-Эрдэнийн хамт оролцож, наадамд оролцож буй Хэнтий аймгийн 17 сумын нэг тосгоны нийт 600 гаруй ахмадуудад баяр хүргэлээ.

Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороон дарга Б.Бат-Эрдэнэ улс орныхоо түүхийг бүтээлцэхэд ухамсарт амьдралаа зориулан ирсэн ахмадууддаа талархал илэрхийлж, Хэнтий аймагт оруулж буй төсвийн бүтээн байгуулалт, Зүүн бүсийн босоо тэнхлэгийн авто зам, Хэнтий нутгаас төрөн гарсан Ерөнхий сайд нар шударга ёсны тэмцлийг эхлүүлж, тэмцэл дундуур ажиллаж буйг тодотгон хэлэв. Мөн Монголын төрд ажиллаж буй бүх шатны албан хаагчид ямарваа нэгэн ашиг сонирхлоос ангид шударга ажиллах хуулийн зохицуулалт бүрдэж буйг тодорхойлон хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Нийгмийн даатгалын багц хууль, Ахмад настны хуулийн хэрэгжилт, инфляцитай уялдсан цалин, тэтгэврийн нэмэгдэл олгох шийдвэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, энэ парламентын үед хэрэгжиж эхэлж буйг онцлов.

Үүнчлэн итгэлцүүр хэрэглэсэн цалингаас тэтгэврийг дахин бодсоноор ижил мэргэжлээр ойролцоо жил ажиллаж шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийн зөрүү ойртох юм байна.

Энэ удаагийн ахмадын чуулга уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргалыг урин авчирч Нийгмийн даатгалын багц хуультай, тэтгэврийн хуулийн гол гол өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.

ХОТЫН ДАРГААР Х.НЯМБААТАРЫГ ТОМИЛОХ ШИЙДВЭР ГАРГАСНАА ТАНИЛЦУУЛЖЭЭ
ХОТЫН ДАРГААР Х.НЯМБААТАРЫГ ТОМИЛОХ ШИЙДВЭР ГАРГАСНАА ТАНИЛЦУУЛЖЭЭ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.