![Ц.ИДЭРБАТ: ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 487,7 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ 922 ӨРХӨД ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЧ БАЙНА Ц.ИДЭРБАТ: ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 487,7 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ 922 ӨРХӨД ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЧ БАЙНА](https://uragshaa.mn/storage/NewFolder/356272519_953096575914694_2356425124395016550_n.jpg)
Ц.ИДЭРБАТ: ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 487,7 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ 922 ӨРХӨД ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЧ БАЙНА
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат өнөөдөр малын индексжүүлсэн даатгалтай холбоотой талуудыг хамруулсан уулзалтыг Хэнтий аймагт зохион байгуулахаа илэрхийллээ. Тодруулбал, тэрбаар 2023 оны хавар тойргийнхоо сумдад ажиллаж малчдаас уламжилсан саналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд танилцуулснаар “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Өнгөрсөн хавар гэнэтийн цасанд малаа даруулсан Баянхутаг, Галшар, Өмнөдэлгэр зэрэг сумд, аймгийн нийт малчдын зүгээс даатгалтай холбоотой асуудлыг дэвшүүлсэн юм. Дашрамд дуулгахад 487,7 сая төгрөгийн нөхөн олговрыг 922 өрхөд олгох шийдвэр гарч байна хэмээлээ.
Тэрбээр УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны ажлын хэсэгт орон ажиллаж байгаа бөгөөд удахгүй Хэнтий аймагт уулзалт хийхээр төлөвлөөд байна. Мөн үеэр малчид, даатгуулагчид, Үндэсний давхар даатгал ХК-ийн төлөөллийг хамруулсан уулзалтыг зохион байгуулна гэв.