Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УЛСЫН ТӨСӨВ 2024: ХЭНТИЙ АЙМАГТ ШИНЭ 24, ШИЛЖИХ 18 АЖИЛ ХЭРЭГЖИНЭ

УЛСЫН ТӨСӨВ 2024: ХЭНТИЙ АЙМАГТ ШИНЭ 24, ШИЛЖИХ 18 АЖИЛ ХЭРЭГЖИНЭ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар

  • Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25.9 их наяд төгрөг
  • Зарлагын хэмжээ 27.4 их наяд төгрөг болж буй.

Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцов.

Тэгвэл төсөв батлагдахтай зэрэгцэн УИХ-ын гишүүд тойрогтоо хэрэгжих ажлын талаар мэдээлэл хийлээ. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар 2024 онд тойрогтоо хэрэгжүүлэх 42 төсөл, арга хэмжээг онцолсон байна. Үүнд:

2024 ОНД ШИНЭЭР 24 АЖИЛ ХЭРЭГЖИНЭ

  1. Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга /Хэнтий, Мөрөн сум/
  2. Хэрлэн голыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөл /Хэнтий/
  3. Хилийн цэргийн 0287 дугаар ангийн Штабын барилга /Хэнтий, Дадал сум/
  4. Ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж /Хэнтий, Өмнөдэлгэр сум/
  5. Ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цэвэр усан хангамж, усан сангийн байгууламж /Хэнтий, Жаргалтхаан сум/
  6. Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хэнтий, Хэрлэн сум, 3, 4, 5 дугаар баг/
  7. Цэнхэр, Мөрөнгийн голын урсац сайжруулах усан сан /Хэнтий/
  8. Сургуулийн барилгын өргөтгөл, 160 суудал /Хэнтий, Галшар сум/
  9. Сургуулийн спорт заалны барилга /Хэнтий, Баян- Овоо сум/
  10. Сургуулийн урлаг заал, гал тогооны барилгын өргөтгөл /Хэнтий, Хэрлэн сум, Хан Хэнтий цогцолбор сургууль/
  11. Цэцэрлэгийн барилга, 200 ор /Хэнтий, Батноров сум/
  12. Яслийн барилга буулгаж, шинээр барих, 120 ор /Хэнтий, Хэрлэн сум, 4 дүгээр баг/
  13. Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай авто зам, 179.7 км /Хэнтий, Баянмөнх, Дархан, Бор- Өндөр сум/ /Дархан, Баянмөнх сумын төвийн авто зам/
  14. Жаргалтхаан-Дэлгэрхаан чиглэлийн хатуу хучилттай авто зам, 59.2 км /Хэнтий, Жаргалтхаан, Дэлгэрхаан сум/ /Дэлгэрхаан сумын төвийн авто зам/
  15. Жаргалтхаан-Өмнөдэлгэр чиглэлийн авто замаас Биндэр чиглэлийн хатуу хучилттай авто зам, 127.5 км /Хэнтий, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Биндэр, Хэрлэн сум/ /Биндэр, Баян-Адарга сумын төвийн авто зам/
  16. Хэрлэн голын төмөрбетон гүүр, 265 у/м, хатуу хучилттай авто зам, 14.2 км /Хэнтий, Хэрлэн сум/
  17. Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төсөл /Хэнтий/
  18. Аймгийн төвд баригдаж байгаа дулааны станц төслийн цахилгаан хангамж, дэд бүтэц /Хэнтий, Хэрлэн сум/
  19. Жишиг өрхийн эмнэлэг /Хэнтий, Хэрлэн сум/
  20. Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Хэнтий, Цэнхэрмандал сум/
  21. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, шинэчлэл /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/
  22. Үүрэн холбооны сүлжээ /Хэнтий, Норовлин, Баян- Овоо, Галшар, Мөрөн, Батноров, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Дэлгэрхаан,Дархан, Баянмөнх, Батширээт, Баянхутаг сум/
  23. Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төв /Хэнтий, Бор-Өндөр сум/
  24. Кембрижийн сургалттай олон улсын сургуулийн дотуур байр, 300 ор /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/

ШИЛЖИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД БУЮУ ОН ДАМЖИН 18 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИНЭ

  1. Цагдаагийн тасгийн байр /Хэнтий, Батноров сум, Бэрх тосгон/
  2. Цагдаагийн тасгийн байр /Хэнтий, Баян-Овоо сум/
  3. Сумын төвийн шинэчлэл /Хэнтий, Биндэр сум/
  4. Үерийн далан /Хэнтий, Цэнхэрмандал сум/
  5. Чингис хотын бохир усны төв коллекторын шугамын шинэчлэл, өргөх станц /Хэнтий, Хэрлэн сум/
  6. Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ /Хэнтий, Хэрлэн сум/
  7. Сургуулийн барилга, 320 суудал /Хэнтий, Жаргалтхаан сум/
  8. Сургуулийн барилга, урлаг заал, 320 суудал /Хэнтий, Батноров сум/
  9. Сургуулийн спорт заалны барилга /Хэнтий, Хэрлэн сум, 4 дүгээр сургууль/
  10. Дотуур байрны барилга, 40 ор, гал тогооны хамт /Хэнтий, Баянхутаг сум/
  11. Сургуулийн барилга, урлаг заал, 200 суудал /Хэнтий, Мөрөн сум/
  12. Цэцэрлэгийн барилга, 200 ор /Хэнтий, Бор-Өндөр сум/
  13. Цэцэрлэгийн барилга, 200 ор /Хэнтий, Биндэр сум/
  14. Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай авто зам, 68.3 км /Хэнтий, Норовлин сум, Дорнод, Баян-уул сум/
  15. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх хатуу хучилттай авто зам, 52.5 км /Хэнтий, Жаргалтхаан, Өмнөдэлгэр сум/
  16. Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км /Хэнтий, Батноров, Норовлин сум/
  17. Дэлүүн болдог нисэх буудлын барилга /Хэнтий, Дадал сум/
  18. Чингис хаан аялал, жуулчлалын цогцолборын цахилгаан хангамж /Хэнтий, Батноров, Баян-Адарга, Дадал сум/

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: "-Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хамтран иргэдээс 2020 оны 09 сард авсан саналууд дээрээ үндэслэж хөдөөгийн баг, сум, төв суурин газруудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг тусгалаа. 2024 онд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын авто замууд үргэлжлэх бөгөөд шинэ авто замууд баригдана. Шинэ хөдөө” төслийг эхлүүлж, алслагдсан багуудад үүрэн холбооны сүлжээ тавигдаж, спорт заал, цэцэрлэг, ясли, өрхийн эмнэлэг зэрэг нийгэм, соёлын байгууламжууд баригдаж, Чингис хотын инженерийн шугам сүлжээ 3,4,5 дугаар багуудад хэрэгжинэ. Сумдад цэвэрлэх байгууламжууд, иргэдэд үйлчлэх мэдээллийн төвүүд баригдсанаар ард иргэдийн аятай тухтай амьдрах, үйлчлүүлэх, бизнес эрхлэх орчинг сайжруулах үндэс бүрдэнэ гэж үзэж байгаа" талаар мэдээлэв.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

“INVEST KHENTII 2023” НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛЛОХ САЛБАРУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
“INVEST KHENTII 2023” НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛЛОХ САЛБАРУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.