![ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР АН-ЫН БҮЛЭГ ГУРВАН ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР АН-ЫН БҮЛЭГ ГУРВАН ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ](https://uragshaa.mn/storage/NewFolder/NewFolder/19374a1a172ce408e292df430069d509458d1d36.jpg)
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХ АСУУДЛААР АН-ЫН БҮЛЭГ ГУРВАН ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВАВ
Өнөөдөр УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн үеэр хуулийн төслийн талаар АН-ын бүлгээс завсарлага хүсэв.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль чухал ач холбогдолтой.
Тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын гишүүд өөр өөр байр суурьтай. УИХ-руу маргаан мэтгэлцээн өрнүүлж байна. Тиймээс АН-ын бүлэгт ажлын гурван хоногийн завсарлага өгч байна" хэмээв.