Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
2024 оны хамгийн хүчтэй паспортууд

2024 оны хамгийн хүчтэй паспортууд

"Henley Passport Index"-ээс 2024 оны дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудыг тодруулахад урьд өмнө байгаагүй улсууд жагсаалтын нэгдүгээр байранд оржээ. Япон улс энэ жагсаалтыг таван жил дараалан тэргүүлсэн. Тэгвэл энэ онд Франц, Герман, Итали, Сингапур, Испани улсууд нэгдэж байна. Энэ зургаан орны иргэд дэлхийн 227 орны 194-т нь визгүй зорчих боломжтой.

Харин хоёрдугаар байранд орсон Өмнөд Солонгос, Финланд, Швед улсууд 193 оронд визгүй зорчдог. Гуравдугаарт Австри, Дани, Ирланд, Нидерланд гэсэн Европын дөрвөн улс оров.

Их Британи энэ жил хоёр байраар урагшилж, Бельги, Люксембург, Норвеги, Португалтай зэрэгцэн дөрөвдүгээр байрт оржээ. 190 оронд визгүй зорчдог Грек, Мальта, Швейцарь улсууд тавд орж байна.

Харин хамгийн сул паспорттой орон нь Афганистан юм. Тус улсын иргэд визгүйгээр 28 оронд нэвтрэх боломжтой.

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орнууд:

Франц, Герман, Итали, Япон, Сингапур, Испани /194/

Финланд, Өмнөд Солонгос, Швед /193/

Австри, Дани, Ирланд, Нидерланд /192/

Бельги, Люксембург, Норвеги, Португал, Их Британи /191/

Грек, Мальта, Швейцарь /190/

Австрали, Чех, Шинэ Зеланд, Польш /189/

Канад, Унгар, АНУ /188/

Эстони, Литва /187/

Латви, Словени, Словак /186/

Исланд /185/

Эх сурвалж: INDEPENDENT

МАХ БЭЛТГЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХОНЬ ХУДАЛДАН АВЧ БАЙНА
МАХ БЭЛТГЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХОНЬ ХУДАЛДАН АВЧ БАЙНА
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.