Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“GOOGLE” КОМПАНИ “AI”-Д НАЙДАЖ 1000 АЖИЛТНАА ХАЛАВ

“GOOGLE” КОМПАНИ “AI”-Д НАЙДАЖ 1000 АЖИЛТНАА ХАЛАВ

"Google" компани зардлаа бууруулахын тулд хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд техник хангамж, инженерийн багт ажилладаг олон зуун ажилтнаа цомхотгох болжээ.

Компанийн удирдлагууд сүүлийн саруудад хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтуудын үеэр цомхотгол хийх боломжтой газруудыг тодорхойлж, хамгийн чухал зорилгодоо хөрөнгө оруулах нөөцөө чөлөөлнө гэж амласан. Энэхүү цомхотгол энгийн ажилтнуудаар тогтохгүй удирдах албан тушаалтнуудад ч нөлөөлжээ. Калифорни мужид л гэхэд дөрвөн дэд ерөнхийлөгч, 25 захирал зэрэг 630 ажилтан цомхотголд орсон байна.

Нийт "Google"-ийн хэмжээнд одоогийн байдлаар 1000 гаруй ажилтанг цомхотгожээ.

"Google"-ийн толгой компани "Alphabet" өнгөрсөн оны нэгдүгээр сард анх 12 мянга орчим ажлын байрыг цомхотгох тухай мэдэгдсэн. Тухайн үед цомхотголын талаарх мэдэгдлийг "Alphabet"-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай хийж байв. Харин энэ жил дэд ерөнхийлөгч, хүний нөөц зэрэг доод түвшний удирдлагууд мэдэгдэл хийжээ.

Ийнхүү компани үймж байгаа тул ажилтнууд дор бүрнээ Б төлөвлөгөөтэй байхыг хичээж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хэд хэдэн удаа жижиг хэмжээний цомхотгол хийсэн. Зарим ажилтан жил бүрийн нэгдүгээр сард олноор цомхотгодог харгис уламжлал тогтсон гэж үзэх болжээ. Энэ долоо хоногт халагдсан нэг ажилтан л гэхэд ажлын цахим шуудангаа шалгах гэхэд нэвтрэх боломжгүй байсан. Тэрээр хувийн цахим шуудангаасаа өөрийнхөө халагдсан тухай мэдэгдлийг хүлээж авчээ.

Эх сурвалж: SCMP

​ С.ЦЭРЭНЧИМЭД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА  ​
​ С.ЦЭРЭНЧИМЭД ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА ​
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.