Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХЭЭР ТУСГААГҮЙ БАЙНА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХЭЭР ТУСГААГҮЙ БАЙНА

Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулж маргаан дагуулсан асуудлууд иргэд болоод улстөрчдийн дунд өрнөх болсон.

Тухайлбал, зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж төв талбайд жагссан бол зарим гишүүд, улстөрчид тодорхой заалтуудыг илтэд шүүмжлээд буй. Үүнээс онцолбол экс Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн тоглолт хийж зургаа хоногийн өмнө Төрийн ордонд мэдэгдэл хийн, тус хуулийг сонгуулийн дараа иргэдээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн юм.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал хоёр удаа хойшлоод буй. Тодруулбал эхний удаад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар картаа сугалж хуралдааныг орхин гарснаар ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшилсон. Харин үүний дараа АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авснаар дахин хойшилсон юм.

Тэгвэл намрын чуулган өнөөдөр болон маргааш хуралдаад хаана. Үүнээс харвал тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулган руу шилжүүлж байгаа гэж ойлгож болохоор байгаа юм.

Өнөөдөр болон маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр тусгаагүй байна.

АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД АРД ТҮМЭН ЯЛНА
АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД АРД ТҮМЭН ЯЛНА
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.