Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЖАРГАЛТХААН СУМАНД 320 СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ, 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ЖАРГАЛТХААН СУМАНД 320 СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ, 50 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Өнөөдөр Жаргалтхаан сумын 320 суудалтай сургуулийн барилга, 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлт болж, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, сумын ИТХ-ын дарга Б.Цогт-Орших болон сургууль, цэцэрлэгийн багш сурагчид, сумын иргэд шинэхэн сургууль, цэцэрлэгтэйгээ танилцлаа.

БШУЯ-ны захиалгаар улсын төсвийн 4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан сургуулийн барилгын зураг төслийг “Сензо констракшн”ХХК зохиож, “Солармед Монгол” ХХК гүйцэтгэжээ. Харин цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зургийг “ Гурван мөнх өргөө” ХХК зохиож, “Бат угсралт констракшн” ХХК гүйцэтгэн улсын төсвийн 809 сая төгрөгөөр ийнхүү ашиглалтад оруулжээ. Захиалагчийн хяналтыг Барилгын хяналтын төв, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гүйцэтгэж, оны өмнөхөн улсын комисс хүлээн авсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Идарбат: “- Жаргалтхаанчууд сургууль, цэцэрлэгийн хүртээмж 100 хувь болсонд сайшаалтай хандаж байна. Харин сургуулиа 12 жилтэй болгох асуудлаар аймгийн Засаг даргад санал уламжлаад байгаа юм. Оны өмнө УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд сургууль, цэцэрлэгийн багш нартаа зөөврийн компьютер олгосон. Багш ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудалд анхааран ажиллаж байгаа” талаар мэдээлжээ.

Хэнтий аймгийн хувьд 2022, 2023 оны Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, хүүхдийн суралцах орчин, сургалт, хүмүүжилд анхаарч байна.

ЖДҮХС-ААС 2024 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР, ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА
ЖДҮХС-ААС 2024 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР, ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.