Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хиймэл оюун ухаанаар гар утасны шинэ эринийг эхлүүлэх GALAXY UNPACKED 2024 тун удахгүй...

Хиймэл оюун ухаанаар гар утасны шинэ эринийг эхлүүлэх GALAXY UNPACKED 2024 тун удахгүй...

Дэлхий даяар таамаг, хүлээлт үүсгэдэг Galaxy Unpacked арга хэмжээ жил бүр гар утасны зах зээлд шинэ жишиг тогтоож, ухаалаг утасны дүрмийг өөрчилдөг билээ. Тэгвэл мэргэжилтнүүдийн зүгээс энэ жил Samsung компани инновацаараа дамжуулан боломж дүүрэн шинэ эринг эхлүүлж, хүмүүс хүмүүсийн өдөр тутмын ажил, амьдрал, харилцааны хэв маягийг хиймэл оюун ухаанаар дамжуулан өөрчилнө гэж үзэж байна.

Энэ удаад Samsung Electronics компани алдарт Unpacked арга хэмжээгээ АНУ-ын Сан-Хосе хотод зохион байгуулж, хамгийн анхны хиймэл оюун ухаанд суурилсан цоо шинэ загваруудыг танилцуулах болно.

Galaxy –ийн шинэ загваруудад Qualcomm компанийн хамгийн сүүлд олон нийтэд танилцуулсан “Snapdragon Series 8 Gen 3” чипийг ашигласан гэж таамаглаж байгаа бөгөөд ингэснээр ChatGPT зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан зарим аппликэйшнийг интернэт холболтгүйгээр ашиглах боломжтой болох юм.

Харин Galaxy Unpacked арга хэмжээний дараа Galaxy -ийн хиймэл оюун ухааны хүч чадлыг дэлхийн дахинд мэдрүүлэх зорилготой Galaxy Experience Spaces үзүүлэнгийн танхимууд Бангкок, Барселон, Берлин, Дубай, Лондон, Нью-Йорк, Парис, Сөүл хотод нээгдэхээр болжээ. Эдгээр үзүүлэнгийн танхимд ирсэн зочид Galaxy AI-ээр тоноглогдсон ертөнцөд хөл тавьж, өөрсдийн хүчин чадал, хүсэл тэмүүллээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар амилуулах боломжтой гэдгийг мэдрэх болно.

Энэ бүхнийг Unpacked арга хэмжээгээр танилцуулсан Galaxy-ийн хамгийн сүүлийн үеийн гар утас, төхөөрөмжүүдээр дамжуулан танилцуулах бөгөөд дэлхийгээр аялах, хэлний бэрхшээлийг даван туулах, контент бүтээх, түүнийгээ хуваалцах гээд амьдралын хэв маягийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өөрчилнө гэдгийг компанийн зүгээс баттай хэлж байна.

Ийнхүү боломжгүйг боломжтой болгодог Samsung-ийн шинэ сюрприз дэлхий дахинд задрахад бэлэн болжээ.

GALAXY AI тун удахгүй...

Galaxy Unpacked арга хэмжээний дэлхийн нээлтийг Монголын цагаар 2014 оны 1-р сарын 18-ны 02:00 цагаас www.facebook.com/SamsungMongolia албан ёсны хуудас болон Galaxy UNPACKED 2024 | Samsung Монгол холбоосоор шууд үзээрэй.

“2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг Цагаан сараас өмнө иргэдийн данс руу шилжүүлнэ“
“2023 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг Цагаан сараас өмнө иргэдийн данс руу шилжүүлнэ“
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.