Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ГАР УТСАА ЦЭНЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙГЭЭР 50 ЖИЛИЙН ТУРШ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БАТАРЕЙ БҮТЭЭЖЭЭ

ГАР УТСАА ЦЭНЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙГЭЭР 50 ЖИЛИЙН ТУРШ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БАТАРЕЙ БҮТЭЭЖЭЭ

Хятадын BetaVolt стартап компани ухаалаг гар утсаа цэнэглэх шаардлагагүйгээр 50 жилийн турш ашиглах боломжтой цөмийн батарей бүтээснээ зарлав.

Дэлхийн анхны жижигрүүлсэн атомын энергийн систем гэж нэрлэгдсэн энэхүү шинэлэг технологи нь зоосноос жижигхэн модулиудад шахсан 63 цөмийн изотопыг ашигладаг байна.

BetaVolt-ийн энэхүү арга нь XX зуунд анх судлагдсан боловч тус компани амжилттай хэрэглээнд нэвтрүүлж чадсан байна. Туршилт нь хэдийнэ эхэлсэн BetaVolt компани эдгээр батарейг арилжааны зориулалтаар олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ухаалаг гар утас, жижиг роботууд, сансрын хайгуул, хиймэл оюун ухааны төхөөрөмж, эмнэлгийн төхөөрөмж, микропроцессор, дэвшилтэт мэдрэгч, жижиг дрон зэрэгт ашиглах боломжтой юм.

Атомын энергийн батарейнууд нь эрчим хүчний тогтвортой шийдлүүдийг санал болгож буйгаараа хиймэл оюун ухааны технологийн шинэ эрин үед Хятадад өрсөлдөх давуу талыг олгоно гэж үзэж байгаагаа BetaVolt хэвлэлийн мэдээндээ дурджээ.

CNBC

Дэлхий дайнд олон тэрбум доллар зарцуулсаар байна
Дэлхий дайнд олон тэрбум доллар зарцуулсаар байна
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.