Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, есөн иргэний аюулгүй байдлыг хангажээ.

Тухайлбал өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Таван салаа” гэдэг газар Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагаар алба хаагчид ажиллаж, Портер загварын ачааны автомашин цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.

Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:

  • Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх
  • Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх
  • Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.
ЖДҮХС-гаас 2024 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг авч эхэлжээ
ЖДҮХС-гаас 2024 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийн материалыг авч эхэлжээ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.