Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэрэмжлүүлэг:1072 хувьцааны данс нээж өгнө гэж иргэдийг залилж байна

Сэрэмжлүүлэг:1072 хувьцааны данс нээж өгнө гэж иргэдийг залилж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын тараах асуудал УИХ-ын түвшинд яригдаж байгаа. Ирэх сарын 05-нд ногдол ашиг тараах эсэх асуудал ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх юм.

Тэгвэл 1072 хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан "Хувьцааны данс нээж" өгнө гэх утгатай залилангийн хэрэг бүртгэгдэх болжээ. Тодруулбал, уг залилан "хувьцааны данс нээж өгнө" гэж төлбөр авах, хувь мэдээллийг нь ашиглах зорилготойгоор үйлдэгдэж байгаа гэнэ.

Хувьцааны ноогдол ашгийг үнэт цаасны брокерын байгууллага дээр данстай бол тухайн газраас шууд данс руу шилжинэ. Дансгүй болбол нээх шаардлагатай бөгөөд санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан хувьцааны ногдол ашгийг тараана. Мөн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж, хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатай эсэхээ мэдэх боломжтой аж.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ДЭВШҮҮЛЖ, БОДЛОГООР ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ДЭВШҮҮЛЖ, БОДЛОГООР ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.