Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СУМЫН ЗААН Д.ЦЭРЭННЯМ ЭЭЛЖИТ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

СУМЫН ЗААН Д.ЦЭРЭННЯМ ЭЭЛЖИТ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ

“Тарвалин” хийдийн нэрэмжит, Сүлд ТВ, бөхийн холбоотой хамтран зохион байгуулж буй cумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорьжээ. Энэхүү барилдаанд Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Э.Түмэннасан үзүүрлэв.

Шөвгийн гуравт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй “тэмээ өргөдөг” заан Ш.Эрдэнэбаяр үлдсэн бол тавд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй, өргөөний сумын цолтнуудын барилдааны хоёр түрүүтэй заан М.Баасанжав нар шалгарлаа.

Шөвийн есөд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Н.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан А.Амархүү, Төв аймгийн Угтаалцайдам сумын заан Б.Золбаяр, Архангай аймгийн Цэнхэр сумын заан С.Бат-Эрдэнэ нар үлдэв.

ГУРИЛЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ ГЭВ
ГУРИЛЫН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛНЭ ГЭВ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.