Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОЛИМП: Манай тамирчид олимпын 30 эрх аваад байна

ОЛИМП: Манай тамирчид олимпын 30 эрх аваад байна

“Парис-2024” зуны олимпын XXXIII наадам хөшгөө нээхэд 52 хоног үлдлээ. Монгол улсын баг тамирчид одоогоор 30 эрх аваад байна. Энэ тоо цаашид өсөх магадлалтай. Учир нь байт харвааны баг тамирчдад эрх олгох сүүлийн тэмцээн Турк улсад болно. Мөн усанд сэлэлтийн төрөлд хоёр тамирчин цагаан хуудсаар оролцох эсэх нь удахгүй шийдэгдэх ба хөнгөн атлетик буюу марафон гүйлтийн төрөлд эрх нэмэгдэхээр байгаа юм.

Монгол улсын баг тамирчдын олимпын эрх авсан спортын төрлүүд:

  • Жүдо бөх - 10
  • Чөлөөт бөх - 8
  • Бокс - 2
  • Байт харваа - 1 (ганцаарчилсан төрөл)
  • Буудлага - 3
  • Хөнгөн атлетик буюу марафон - 3
  • Дугуй - 2
  • Хүндийн өргөлт 1

Монгол Улс 1980, 2016, 2020 оны олимпын наадмуудад хамгийн их буюу 43 тамирчин оролцож байв. Манай улс 962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэн түүхтэй. Анхлан 1964 оны өвөл болон зуны олимпын наадмуудад өрсөлдөж, 1968 оны Мехикогийн олимпоос медаль медаль хүртэж байлаа.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш 16.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ
“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш 16.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.