Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш 16.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш 16.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газраас дөрөвдүгээр сард “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 2500 шинэ хоршоо байгуулсан байна. Үүнээс 157 хоршооны зээлийн шийдвэр гарсан байгаа аж. Арилжааны банкуудад зээл нь судлагдаж байгаа 256 хоршоо байна. Шинэ хоршоо хөдөлгөөн эхэлснээс хойш 16.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Тодруулбал, малчид хоршоонд сайн дураар нэгдэнэ. Хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан авах боломж бүрдсэн юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байлаа.

“ШИНЭ ХОРШОО”-НД ХЭН ЭЛСЭХ ВЭ?

Малчин, мал бүхий иргэн сайн дурын үндсэн дээр хоршоо байгуулах, гишүүнээр нэгдэж орох, элсэх нь нээлттэй юм. Гэвч хэн нэгэн хоршоонд дуртай үедээ ороод, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг зүйл биш. Тодорхой хэмжээний шаардлага, дүрэм журамд захирагдаж таарна. Хоршоонд тухайн сумын 18 нас хүрсэн, сумандаа амьдарч хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой иргэн гишүүнээр элсэх эрхтэй гэж зохицуулжээ.

Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна.

Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна. Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банк 20 хоногийн хугацаанд олгох юм байна.

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР: Нам, эвсэл болон нэр дэвшигчдийн анхааралд
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР: Нам, эвсэл болон нэр дэвшигчдийн анхааралд
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.