Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХАН ХЭНТИЙ 100 ЖИЛ: ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ХАН ХЭНТИЙ 100 ЖИЛ: ШАТРЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын шатрын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байранд "Формон транспорт " компанийн санхүүгийн менежер, Батширээт сумын уугуул, өсвөрийн шатарчдын УАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, дэд мастер Балжиннямын Оюунболор, дэд байранд "Өндөрхаанаваргачесс" клубийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагч, өсвөрийн шатарчдын УАШТ-ий хүрэл медальт спортын мастер Ганбаатарын Болорсан, гуравдугаар байранд Эмийн үйлдвэрийн технологич Цэрэндоржийн Сарантуяа нар тус тус шалгарлаа.

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын шатрын тэмцээний ахмад шатарчдын Тэргүүн байранд “Өндөрхаанаваргачесс" клуб болон "Цэцэн хаан" шатрын холбооны УЗ-ийн дарга, Хэнтий аймгийн 18 удаагийн аварга, идэрчүүдийн УАШТ-ий хошой мөнгөн медальт, спортын мастер Ч. Эрдэнэ-Очир, хоёрдугаар байранд дасгалжуулагч Р. Одонхүү, гуравдугаар байранд мөн дасгалжуулагч Ц. Доржнамжил нар тус тус шалгарсан байна.

Ам угтуул тэмцээнд Тэргүүн байранд Спортын мастер Э. Нямбилэг, дэд байранд спортын дэд мастер Ц. Алтан-Өлзий, гурав, дөрөвдүгээр байранд спортын мастер Б. Энхбаяр, А. Ган-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

ХАН ХЭНТИЙЧҮҮД БАЯР НААДМЫН ХАНДИВААР БАРЬСАН 100 ГЭРЭЭ ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АРД ИРГЭДЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
ХАН ХЭНТИЙЧҮҮД БАЯР НААДМЫН ХАНДИВААР БАРЬСАН 100 ГЭРЭЭ ЗАРИМ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АРД ИРГЭДЭД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.