Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БОЛ ШҮҮН ТАСЛАХ БАЙГУУЛЛАГА БИШ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БОЛ ШҮҮН ТАСЛАХ БАЙГУУЛЛАГА БИШ

Нийгэмд “давагдашгүй хүчин зүйл” бий болж байна. Энэ нь сошиалд суурилсан үйл ажиллагаа явуулж буй зарим хэвлэлийн байгууллага орилоод лайвдаад ороод ирэх үзэгдэл гарах боллоо. Элддэг, хөөдөг гаж үзэгдлүүд байсан бол лавшраад ямар ч тайлбар шаардахгүйгээр лайвдах маягаар дайрдаг үзэгдэл гарч байна. Үүнийг нь олон нийт дууриаж байна. Сошиал бол сэтгүүл зүйн зорилгоо хамгаалах талбар болохоос биш нэгдэх асуудал байж болохгүй. Хэвлэл мэдээлэл бол шүүн таслах байгууллага биш” хэмээж МУБИС-ын Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ж.Батбаатар хэвлэл мэдээлэлд тулгамдсан сэдвээр сургалт орохдоо хэллээ.

Тэрбээр орон нутгийн хэвлэл мэдээллийн онцлог, шийдлийн сэтгүүл зүй, эх сурвалжаа хамгаалах, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Уг сургалт, зөвлөгөөн “Нээлттэй Өмнөговь” уриан дор Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд уулзалтад 18 аймгийн төлөөлөл 30 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтанууд хамрагдаж байна.

Зөвлөгөөнийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Сургалт, судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч Ж.Батбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цэсэн нар удирдан явуулж байна.

МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл, Өмнөговь аймгийн ЗДТГ энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд МСНЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд, орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, Өмнөговь аймагтай танилцах зорилготой юм.

Ц.ИДЭРБАТ: ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 487,7 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ 922 ӨРХӨД ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЧ БАЙНА
Ц.ИДЭРБАТ: ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 487,7 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВРЫГ 922 ӨРХӨД ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЧ БАЙНА
 
Л.Энх-Амгалан: ХЭНТИЙ АЙМАГ ХОТЫН ТӨВИЙН ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Л.Энх-Амгалан: ХЭНТИЙ АЙМАГ ХОТЫН ТӨВИЙН ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.