![ХЭНТИЙ АЙМАГТ 600 МАЛЧНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО ХЭНТИЙ АЙМАГТ 600 МАЛЧНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО](https://uragshaa.mn/storage/NewFolder/393680773_350461087509382_3327128015483201249_n.jpg)
ХЭНТИЙ АЙМАГТ 600 МАЛЧНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан УИХ-ын Тамгын газар, ХХААХҮЯ, ХНХЯ хамтран “Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалтыг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулах гэж байна.
Малчдын санал хүсэлтийг сонсох, туршлага солилцох, хууль эрх зүйн талаар мэдээлэл хүргэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ХӨАА-н бодлогыг тодорхойлоход малчдын саналыг тусгах зорилгоор тус чуулганыг зохион байгуулахаар болсон юм. Уг чуулганд Хэнтий аймгийн 18 сумын мал аж ахуй эрхэлдэг 600 малчныг хамруулна.
Үүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид төлөөлөгчид оролцож малчидтай зөвлөлдөж, тэднийг сонсоно