Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХЭНТИЙ АЙМГИЙН САНААЧИЛГААР “ГОВЬ” ХК ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ САЛБАР ҮЙЛДВЭРЭЭ НЭЭЛЭЭ

ХЭНТИЙ АЙМГИЙН САНААЧИЛГААР “ГОВЬ” ХК ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ САЛБАР ҮЙЛДВЭРЭЭ НЭЭЛЭЭ

Хэнтий аймгийн ЗДТГ-аас томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг урьж аймаг орон нутгийнхаа онцлог давуу талыг танилцуулах зорилготой “INVEST KHENTII 2023” хөрөнгө оруулалтын чуулган болж өндөрлөлөө.

Энэхүү чуулганы онцлох үйл явдал нь ноолуурын түүхий эд бэлтгэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагыг 100 хувь эх орондоо үйлдвэрлэн дэлхийн зах зээлд монгол ноолуурын чанар эдэлгээг таниулж буй “ГОВЬ” ХК орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээсэн явдал юм.

зураг

Аймаг, орон нутаг улсаас татаас авахгүйгээр өөрсдөө татвараа бүрдүүлдэг болоход хамгийн чухал алхам бол эдийн засгийн бааз суурийг тэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм. Энэ ч утгаараа орон нутагт үйлдвэр барьж байгуулах шаардлага нэн тэргүүнийх байсан тул Хэнтий аймгийн удирдлагууд тус компанийн төлөөллүүдтэй олон удаагийн уулзалт, хэлэлцээр зохион байгуулж санал тавьсны үндсэн дээр Хэнтий аймагт 100-120 ажилтантай шинэхэн салбар үйлдвэрийн үүд хаалгыг нээлээ.

Тус үйлдвэр нь ноос ноолуурын салбарт хамгийн нарийн ажиллагаанд тооцогддог кеттелийн үйлдвэр юм. ГОВЬ-ийн салбар үйлдвэр нь жилийн дөрвөн улирлын турш ажилладгаараа Хэнтий аймаг дахь бусад үйлдвэрүүдээс давуу талтай. Мөн хоёр талын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэхийн зэрэгцээ цогц үйлдвэрлэл ч болох бүрэн боломжтойг “ГОВЬ” ХК-ийн Үйлдвэр, Дизайн хариуцсан дэд захирал Б.Болормаа чуулганы үеэр онцолж байсан юм.

зураг

Өмнө гэртээ оёдол эрхэлдэг байсан бол одоо зориулалтын орчинд сайн чанарын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар бүтээгдэхүүн оёх болсноор аймгаасаа гарч хот хүрээ зорихоо больсон гэдгийг үйлдвэрийн цөөнгүй ажилтнууд сайшаалтайгаар тодотгож байлаа.

зураг

зураг

зураг

зураг

УЛСЫН ТӨСӨВ 2024: ХЭНТИЙ АЙМАГТ ШИНЭ 24, ШИЛЖИХ 18 АЖИЛ ХЭРЭГЖИНЭ
УЛСЫН ТӨСӨВ 2024: ХЭНТИЙ АЙМАГТ ШИНЭ 24, ШИЛЖИХ 18 АЖИЛ ХЭРЭГЖИНЭ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.