Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“INVEST KHENTII” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНААС ОНЦОЛЪЁ

“INVEST KHENTII” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНААС ОНЦОЛЪЁ

“INVEST KHENTII” чуулганы үеэр /2023.11.03/ аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжлүүлэх, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, сургалт судалгааны чиглэлээр нийт 8 компанитай санамж бичиг байгуулж, албажууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Хэнтий аймагт хэрэгжих ажлуудаас онцолбол:

  • Ноолуурын түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л шат дамжлагыг 100 хувь эх орондоо үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж буй манай Улсын тэргүүлэх компани болох “Говь” ХК анхны орон нутаг дахь салбар үйлдвэрээ албан ёсоор Хэнтий аймагт нээж 30 гаруй иргэдийг ажлын байраар хангалаа. Цаашид 100-120 хүнийг ажиллуулах хүчин чадалтай анхны үйлдвэрээ бид өнөөдөр нээсэн түүхэн өдөр боллоо.
  • Хэрлэн сумын Өлзийт тосгонд Хөдөө аж ахуйн цогцолбор парк төслийг хэрэгжүүлж байгаа “М-Агро” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү компани нь аймаг орон нутгийн 30 гаруй иргэнийг ажлын байртай болгож, малчдаас зах зээлийн үнээс өндөр үнээр мал мах худалдан авч эргэлтэд оруулдгаараа давхар ач холбогдолтой. Цаашид 200 иргэнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна.
  • Дотоод, гадаадын жуулчдад зориулсан зочид буудал, зоогийн газрын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэх, орон нутагт шинээр ажлын байр бий болгох, тогтвортой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулах зорилгоор байгаль орчинд ээлтэй, эко жуулчны баазыг олон улсын стандартын түвшинд байгуулахад “Исун мод тур” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.
  • Үүрэн холбооны тэргүүлэх компани болох G-MOBILE компани Хэнтий аймагт үүрэн холбооны дуудлага хүлээн авах төвөө нээж эхний ээлжинд 15-20 хүнийг ажлын байраар хангалаа.
  • 1300 айлын жишиг хорооллын эхлэлийг тавьж Эм Си Эс Си компанитай 250 орон сууц барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон бол Хаан банкнаас 20 өрхийг ипотекийн зээлд хамруулахаар боллоо.
  • ШУТИС-тай аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, Хөдөө аж ахуйн сургуультай хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн бүхий л асуудлаар мэдээлэл, туршлагаа солилцож харилцан суралцах болон хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход харилцан уялдаатай хамтран ажиллах гэрээг тус тус байгууллаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН САНААЧИЛГААР “ГОВЬ” ХК ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ САЛБАР ҮЙЛДВЭРЭЭ НЭЭЛЭЭ
ХЭНТИЙ АЙМГИЙН САНААЧИЛГААР “ГОВЬ” ХК ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ САЛБАР ҮЙЛДВЭРЭЭ НЭЭЛЭЭ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.