Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Битүүн тасарсан гэж эргэлзэхгүй, тэмдэглэж болно гэв

Битүүн тасарсан гэж эргэлзэхгүй, тэмдэглэж болно гэв

Модон луу жилийн шинийн 1-ны өдөр хоёрдугаар сарын 10-нд тохионо. Энэ жилийн хувьд битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан нь анхаарлын төвд байна. Уламжлал ёсоор Шинийн 1-ны урд өдрийг битүүний өдөр хэмээн тэмдэглэдэг монголчуудын хувьд энэхүү мэдээ нь эргэлзээ төрүүлээд байгаа юм. Зурхайч, лам нарын зүгээс мөн битүүний өдөр тасарсан нь үнэн болохыг хэлээд байна. Гэсэн ч иргэд уламжлал ёсоор Хаврын тэргүүн сарын шинийн 1-ны өмнөх өдөр нь битүүлдгээрээ битүүлнэ гэдгийг Гандантэгчинлэн хийдийн гэвш лам зурхайч судлаач Г.Батсуурь хэллээ. Тэрбээр “Өвлийн сүүл сар 30-нд тасарч байгаа юм. Урд өдөр нь буюу аргын тооллын хоёрдугаар сарын 9-нд битүүлгээ хийнэ. Энэ бол битүүний өдөр тасарсан, байхгүй болсон гэх эргэлзээ байхгүй. Харин Гандантэгчинлэн хийдийн хурах номын хуваарьт өөрчлөлт орж байгаа юм.

XVII жарны "Хилэнт эх" хэмээх луу жил хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй, хөгшид ахмад настнуудад энгийн жил болох нь.

“GOOGLE” КОМПАНИ “AI”-Д НАЙДАЖ 1000 АЖИЛТНАА ХАЛАВ
“GOOGLE” КОМПАНИ “AI”-Д НАЙДАЖ 1000 АЖИЛТНАА ХАЛАВ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.