Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Дорнын эх орон”  Болор цомын эзэн Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат яруу найрагч Сайнжаргалын Начингийн уран бүтээлээс...

“Дорнын эх орон” Болор цомын эзэн Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат яруу найрагч Сайнжаргалын Начингийн уран бүтээлээс...

“Дорнын эх орон”

Одод нь энхрийхэн арван долоотын зовхин дээр гэрэлтээд

Зүүдийг нь үргээхгүй гэхдээ үүрээр цайрдаг дорнын эх орон минь

Орчлон дээр төрүүлсэн бүхнийг чинь эх үндэстэй нь хайрлах

Зүйргүй тийм амгалан шинжээ бэлээ түшсэн моддоос чинь авсан шүү

Салхи нь ургаж буй өвсний үзүүрийг чимхээд

Сэтгэл дотроо будан залгиж зогсоо марлын нүдэнд шингэдэг дорнын эх орон минь

Манцуйдаа үнэгчилэн гараа тэнийлгэх нялхас шиг

Мандаж бас жаргах өдөр бүрийн нараас чинь эр зоригоо авсан шүү

Уулс нь өтгөн манангаар санаагаа аривлаад

Үдшээр цөөрмиийн усанд дүрээ тольдож амардаг дорны эх орон минь

Үрэгдэж одсон дээдсүүдийн алтан шарил дээгүүр

Улиангарын улаахан навчисууд газардах агшнаас чинь зүрхний цохилтоо авсан шүү

Охид нь шүүдэр туучин гоо хөлөө хөвдөөр арчуулаад

Өндөр тэнгэрийн ивгээлээр бүүвэйн дууг аялах эрхээ авдаг дорнын эх орон минь

Өвч биений минь гүнрүү түрхэрэн, түрхэрэн давалгаалсан

Одох цагийн урсгалаа, гольдролдоо самнасан он цагаас чинь мөн чанараа авсан шүү

Цас нь будрах бүртээ гоо сайхныг хүмүүний санаанд эгшиглүүлж

Газар эхийн хэвлийг зөөлөн илбээд залбирдаг дорнын эх орон минь

Цанхтай хүлгийн омруунд гэрэлтсэн толиог тэмээлзгэнэ санаандгүй залгих мэт

Гарцаагүй л агь гангын үнэртэй хөндийгөөс чинь дуулах хоолойгоо авсан шүү

Сар нь амьсгалаан зангидаж дэвэх ангир шувууны өдөнд хоногшоод

Өнө эртний буурал талыг эмжсэн жимийн хонхорхойд эрхэлдэг дорнын эх орон минь

Өтөл насныхаа цаст өндөрлөгт таяг тулан зогсох хуварга

Судар номын баринтагаа огторгуйн хоосонд хувилгахад чинь ухаан санаагаа авсан шүү

Зэгс нь лимбийн найрлыг үүсгэн, ертөнцийн төгс төгөлдөртэй хослуулан нийтгээд

Жирийн үнэнд хазаарын амгай шаргих шиг хөгжим чичирхийг сонсогдуулсан дорнын эх орон минь

Жирэмсэн хатан хаанаа дайнд үдээд, ирээдүйн хааны нулимсыг хэвлийдээ арчих шигээр

Зөрж өнгөрүүлэх хувь тавилан хайрласан гэгээн сүнснүүдээс чинь зөн совингоо авсан шүү

Бороо нь мэлмий дотор минь үргэлжид урамдах

Арван хоёр салаа эвэртэй бугын хөлний сагаганд дуслаа гогцооруулдаг дорнын эх орон минь

Бодлоосоо дөнгөж суниан босоод эвшээх бурханы цутгамал баримал адилаар

Аниргүйд амар амгаланг нуусан мөнхийн хутгаас чинь өөрөө өөрийгөө олсон шүү

Хөрс нь эрдэнийн чулуудаа ил тавьж амраад

Өстөний нүдийг эртнээс хужирласан дорнын эх орон минь

Хайрласан бүхэндээ лааны гэрэлд үйх эрвээхэй мэт шатсан яруу найрагчдын ганцаардалд

Өндөр өндөр хүслийн жигүүрийг нь цуцаах гуниг хайрласан өгөөмөр их шаналалаас чинь

ӨРНӨ рүү өнгийх хүслээ авсан шүү

Битүүн тасарсан гэж эргэлзэхгүй, тэмдэглэж болно гэв
Битүүн тасарсан гэж эргэлзэхгүй, тэмдэглэж болно гэв
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.