Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Жинхэнэ яруу найрагчдад

Жинхэнэ яруу найрагчдад

Онгоцны хөдөлгүүрийн хүнгэнэх дуун

Овидий найрагч Ром хотоос хөөгдсөнийг сануулнам

Данте найрагч Флоренци хотоос дутааж гарахдаа

Дахин дахин ирэхийг дэндүү их хүссэнийг доторлном

Хөөрхийдөө Чойном найрагч Налайхаас Улаанбаатар руу алхаж явахдаа

Хөл юун нь ямар их хөндүүрлэж өвдсөн бол гэж өрөвднөм

Бродский найрагч замдаан юун дээр сууж тамхилахдаа

Бушуу яв гэж хөөсөн Ленинградынханд хорсон хонзогнном

Мунаг харанхуй Парисын чулуун гудамжаар чирэгдэж явахдаа

Мэргэн хэлэмгий Вийон найрагч мэгдэн сандарч уйлнам

Говийн ноён хутагт Равжаа найрагч Богд хааны хүрээнээс туугдаж гарахдаа

Голдоо ортол гомдож эргэж ирэхгүй гэж эрслэн бодсоныг болгооном

Түмэн олноо дагуулаад хөдөлсөн Цогт хун тайж найрагч бээр

Туулынхаа уснаас амсахдаа Түвдэд мөнхөрнө гэж мэдсэнийг мэдэрнэм

Яруу найрагчдын явсан зам бүхэн яагаад

Яг нэг цэг дээр огтлолцдог учрыг ойлгох гэж оролдном.

“Дорнын эх орон”  Болор цомын эзэн Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат яруу найрагч Сайнжаргалын Начингийн уран бүтээлээс...
“Дорнын эх орон” Болор цомын эзэн Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат яруу найрагч Сайнжаргалын Начингийн уран бүтээлээс...
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.