![ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО](https://uragshaa.mn/storage/400417455_725062942999490_4518984287157410407_n.jpg)
ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО
Оны өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр баригдаж, ашиглалтад орсон. Тэгвэл сурагчдын амралтыг тааруулан сургууль, цэцэрлэгийн барилгууд нээлтээ хийж байна.
Барилгын ажлыг БШУЯ-ны захиалгын дагуу "Шигота" ХХК-ийн зураг төслөөр "Их-Очирт хүрдэн" ХХК хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, БШУЯ-ны захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны 12-р сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 100 ортой дотуур байр барих барилгын ажлын тендерийг зарлаж гүйцэтгэгчээр "Их-Очирт хүрдэн" ХХК шалгарч, улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр барилгын ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэ сарын 28-нд хичээл эхлэхэд сурагчид шинэ дотуур байрандаа орно.