Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Самсунгийн 12 жилийн ноёрхлыг Apple зогсоов

Самсунгийн 12 жилийн ноёрхлыг Apple зогсоов

Даваа гарагт International Data Corporation (IDC) зах зээлийн судалгааны байгууллага 2023 онд дэлхийн гар утасны хамгийн том борлуулагч Apple компани болсныг зарлажээ.

Ингэснээр Өмнөд Солонгосын Самсунг компанийн сүүлийн 12 жил үргэлжилсэн ноёрхол өндөрлөсөн байна.

IDC байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл 2023 онд Apple 234.6 сая ширхэг гар утас борлуулсан бол Самсунг 226.6 саяыг борлуулжээ.

Ухаалаг гар утасны дэлхийн зах зээлийн 20.1 хувийг Apple, 19.4 хувийг Самсунг эзэлсэн байна.

Энэ өөрчлөлт нь нэг талаас Apple компани iPhone бүтээгдэхүүнээрээ үнэтэй ангиллын гар утасны зах зээлд амжилттай хүрээгээ тэлж байгааг, нөгөө талаас Андроид үйлдлийн системтэй гар утасны зах зээлд тоглогчдын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүссэнийг харуулж байгааг IDC тайлбарлажээ.

Тухайлбал хямд ангиллын Андроид зах зээлд Хятадын Transsion, Xiaomi, Honor зэрэг үйлдвэрлэгчид Самсунгийн эзлэх хувийг булаах болсон байна.

Үүнээс гадна Huawei брэндийн Хятадын зах зээлд гаргасан амжилт Самсунгийн борлуулалт буурахад нөлөөлсөн гэж IDC дүгнэжээ.

IDC байгууллагын тайланд өгүүлснээр 2023 онд дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн хэмжээ өмнөх жилээсээ 3.2 хувиар буурч, борлуулалтын хэмжээ нь 1.17 тэрбумд хүрсэн байна.

Гэхдээ зах зээл 2024 онд сэргэх төлөвтэй байгаа гэнэ.

“Оны хоёр дахь хагасын өсөлтөөс харвал зах зээл 2024 онд сэргэх төлөвтэй байна” гэж IDC тайландаа мэдэгджээ.

ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО
ДЭЛГЭРХААНЫ СУРАГЧИД 100 ОРТОЙ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.