Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цагаан сараас өмнө нэг иргэнд 116 мянган төгрөгийн НОГДОЛ АШИГ өгнө

Цагаан сараас өмнө нэг иргэнд 116 мянган төгрөгийн НОГДОЛ АШИГ өгнө

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өчигдөр УИХ батласан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байна.

Харин хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг сэтгүүлчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.

Тэрээр “"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд Цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116000 орчим төгрөг ногдоно. УИХ-аас батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна" гэлээ.

ГАР УТСАА ЦЭНЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙГЭЭР 50 ЖИЛИЙН ТУРШ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БАТАРЕЙ БҮТЭЭЖЭЭ
ГАР УТСАА ЦЭНЭГЛЭХ ШААРДЛАГАГҮЙГЭЭР 50 ЖИЛИЙН ТУРШ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БАТАРЕЙ БҮТЭЭЖЭЭ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.