Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧИНГИС ХОТЫН ТӨВД 4 БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БАРИНА

ЧИНГИС ХОТЫН ТӨВД 4 БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БАРИНА

Сүүлийн жилүүдэд Чингис хотод хотын автозамын өргөтгөл, шинэчлэл болон цэвэрлэх байгууламж, дулааны станцын бүтээн байгуулалттай холбоотой инженерийн шугам шинэчлэлийн ажлууд хийгдсэн. Тэгвэл иргэдийн олонхийн саналыг авч, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан ажлуудаас URAGSHAA.MN онцолж байна.
Хэрлэн сумын ЗДТГ-аас 2024 онд Чингис хотын төвийн 4 байршилд явган хүний зам барихаар сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төсөвтөө тусгажээ. Тодруулбал, Эвт худалдааны төвийн уулзвараас Хэрлэн хорооллын уулзвар хүртэл, Хорихын уулзвараас Петровис ШТС-ын уулзвар хүртэл, Төв Хаан банкнаас Баянмөнх багийн төвийн уулзвар хүртэл, УЦУОША-ны уулзвараас Улаанбаатар хотруу гардаг МТ ШТС хүртэл гэсэн 4 байршилд явган хүний замын бүтээн байгуулалт өрнөх нь ээ.

Энэхүү явган хүний замын бүтээн байгуулалт нь иргэдийн санал дэмжлэгийг авсан ажлуудын нэг бөгөөд хотын төвөөр хийгдэх шугам сүлжээний ажлуудтай давхцал байхгүй гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Цагаан сараас өмнө нэг иргэнд 116 мянган төгрөгийн НОГДОЛ АШИГ өгнө
Цагаан сараас өмнө нэг иргэнд 116 мянган төгрөгийн НОГДОЛ АШИГ өгнө
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.