Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МАЛЫН ТОО ӨМНӨХ ОНООС 675.6 МЯНГАН ТОЛГОЙ БУЮУ 13.3 ХУВИАР БУУРЧЭЭ

МАЛЫН ТОО ӨМНӨХ ОНООС 675.6 МЯНГАН ТОЛГОЙ БУЮУ 13.3 ХУВИАР БУУРЧЭЭ

Аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2023 оны жилийн эцсийн малын тооллогоор 12.5 мянган малчин, мал бүхий өрхөд 4,4 сая толгой мал тоологдсон нь малын тоо өмнөх оноос 675.6 мянган толгой буюу 13.3 хувиар буурсан талаар мэдээллээ. Ингэснээр Хэнтий аймгийн хэмжээнд 16 сумын нутаг дэвсгэрт 10 тэмээ, адуу 1827, үхэр 2612, хонь 12573, ямаа 10805 нийт 27827 толгой мал хорогдсон нь нийт малын 0.7 хувийг эзлэж байна. Малын хорогдол Галшар, Баянмөнх, Бор-Өндөр сумдад 2.4-3.4 хувийг эзэлж байна. Малчдын бэлтгэсэн өвсний 62,5 хувь болох 75,5 мянган тн өвсийг зарцуулсан. Аймгийн хэмжээнд сумдын аюулгүйн нөөцөд 978.5 тн өвс, 565 тн тэжээл бэлтгэсэн. Аюулгүй нөөцөд бэлтгэсэн өвсний 62,6 хувь болох 613,5 тн, тэжээлийн 63.1 хувь болох 357 тн-ыг тус тус зарцуулаад байна. Үлдэгдэл 365 тн өвс, 208 тн тэжээл байна.

Аймгийн хэмжээнд өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Дорнод аймгийн Матад сумаас 25,0 мянган боодол өвс татан авахаас өнөөдрийн байдлаар 13125 боодол өвс татан авч Галшар, Баянхутаг, Дархан, Баян-Овоо, Бор-Өндөр, Хэрлэн, Өмнөдэлгэр, Мөрөн сумд болон Бэрх, Өлзийт тосгодод өвс олгоод байна.

ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ 02 ДУГААР САРЫН 05-НД ЗАРЛАЖЭЭ
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ 02 ДУГААР САРЫН 05-НД ЗАРЛАЖЭЭ
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.