Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА

ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА

Юун түрүүнд Өвөрхангай аймгийн Сант суманд болсон харамсалтай явдалд эмгэнэл илэрхийлье. Бүхнээс чухал нь хүний алтан амь гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. Өвчин зовлон хэлж ирдэггүйн адил алив муу бүхэн санаатай, санамсаргүйн альнаар ч ирж болно. Харин энэ бүхнийг улс орны чухал шийдвэрийн үед гал дээр тос нэмэх адил өрдөж суугаа нам, эвслүүд үнэхээр муухай харагдаж байна.

2024 оны УИХ-ын сонгууль томсгосон тойргоор бүсчилж явж байгаа нь улс орны ирээдүйд сайн талтай. Тиймдээ ч энэ удаагийн ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1,336 нэр дэвшигчид оролцож байна. Эдгээр нэр дэвшигчдийн сонгуулийн штаб, ажлын албанд түүнээс ч олон хүн ажиллаж байгаа. Сант суманд гарсан шиг золгүй үйл явдал болгохгүйн тулд хаа, хаанаа анхааралтай байх нь зүйтэй юм.

Харамсалтай нь хүний эрдэнэт амиар улс төрийн тоглолт хийж байгаа нам, эвслүүдэд наад захын хүн чанар цаашлаад улс төрийн соёл байхгүй байгаа нь итгэмээргүй. Тэд улс эх орон, ард түмнийхээ төлөө хууль тогтоох байгууллагад орж ажиллахаар өрсөлдөж байгаа ч өнөөдөр намынхаа, өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө эмгэнэлт явдлыг хүртэл улс төржүүлж, хүн ардаа хоёр талцуулж байна.

Өчигдөр /2024.06.16/ Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намын төв штабт очиж намын дарга Л.Гантөмөртэй уулзаж, болсон явдалд эмгэнэл илэрхийлсэн. Тэдний уулзалт гурван цаг гаруй үргэлжилж цаашид хаа, хаанаа ийм харамсалтай үйл явдал болгохгүйн тулд хичээн ажиллахаа ярилцсан. Энэ бол улс орны чухал цаг үед алив зүйлийн ард гарч цааш үргэлжлэх нь зүйтэйг харуулж буй улс төрийн том соёл юм. Түүнчлэн, УИХ-ын 1-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайнбаярыг эгүүлэн татахаа МАН-аас мэдэгдсэн.

Гэвч эмгэнэлт явдлыг далимдуулж өөрсдөдөө нэмэх оноо авах гэсэн улс төрийн нам эвслүүд ард иргэд, сонгогчдодоо мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлаа танилцуулах үнэтэй цаг хугацаагаа яс булаалдаж буй ноход шиг тэмцэл, шударга ёс гэсэн сайхан үгсээр халхавч хийн дураараа аашилж, хүн чанараа дэвсэлж буй нь үнэхээр харамсалтай.

Ломбын НЯМАА: АВЬЯАСТНЫГ ҮХСЭН ХОЙНО НЬ ОЙЛГОДОГ
Ломбын НЯМАА: АВЬЯАСТНЫГ ҮХСЭН ХОЙНО НЬ ОЙЛГОДОГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.