![Л.Энх-Амгалан: ХЭНТИЙ АЙМАГ ХОТЫН ТӨВИЙН ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДСЭН Л.Энх-Амгалан: ХЭНТИЙ АЙМАГ ХОТЫН ТӨВИЙН ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДСЭН](https://uragshaa.mn/storage/NewFolder 1/unnamed.jpg)
Л.Энх-Амгалан: ХЭНТИЙ АЙМАГ ХОТЫН ТӨВИЙН ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Орон сууцжуулалтын үндэсний хорооны дэд дарга Л.Энх-Амгалангаас дараах асуултанд хариулт авлаа
- Монгол Улсын засгийн газраас хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд аймаг, сумын төвүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох төслүүд хэрэгжиж буй. Зүүн бүсийн хувьд ямар давуу тал бий вэ?
Гэр хорооллын айлуудын гудамжинд нь дулаан, цэвэр бохирын шугам орсон ч гэсэн яг амины орон сууцандаа татаж оруулах дээр учир дутагдалтай байдаг. Инженерийн шугам сүлжээнд орсон газрын тухай аймагтайгаа хамтраад дулааны алдагдалгүй амины орон сууц хөтөлбөр хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй юм байна гэж харсан. Хэнтий аймгийн хувьд сумууд нь инженерийн шугам сүлжээтэй болсон. Аймгийн төвийн 6,000 орчим өрх бүхий гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил өнгөрсөн 4 жилд амжилттай хийгдсэн байгаа нь бусад аймгаас түрүүлж хашаандаа сайхан амьдрах бололцоог бүрдүүлсэн. Үүнд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгодог болчихвол бүх хүн хотын төвийн ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ рүү зүтгэхгүй аймаг, сумандаа ийм байшин бариулчих бүрэн боломжтой. Тиймээс орон сууцжуулалтын үндэсний хороо зөвхөн нийслэлийн хүрээнд асуудлыг харалгүй аймаг, сумын төвүүдийн орон сууцжуулалтын бодлого гаргаж, иргэддээ дарамт багатай, төлбөрийн уян хатан нөхцлийг судалж гаргах нь хамгийн том зорилт юм. Дорнод, Сүхбаатар аймаг гэр хороолол, сумдаа инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хурдацтай хийх хэрэгтэй.
- Орон сууцжуулалтын үндэсний хорооны гол зорилтоос илүү тодорхой мэдээлэл өгнө үү?
Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Мөн урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулж байгаа. Үе үеийн Засгийн газар орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлдэг ч ажил хэрэг болсон нь хуруу дарам. Харин ч орон сууцны үнэ өсөхийн хэрээр зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах боломж хумигдах болсон. Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Мөн урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, Хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулна.
- Хүүхдийн эрхийн хуулийн тухайд?
Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ажилласан. Судалгаа сайтай, орон нутагт тулгамддаг асуудлыг шийдвэрлэж чадсан. 2025 ондоо хуулийн хэрэгжилтийг сайжруулж, анхан шатны нэгж бүрдээ анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага бий. Ц.Идэрбат гишүүнээр ахлуулсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Судалгаа сайтай, суурь асуудлаа шийдсэн хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.
Эргэх Холбоо /Сүхбаатарын Зам сонины тусгай дугаараас.../
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!