Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын гишүүд Даваа гаригаас тойрогтоо ажиллана

УИХ-ын гишүүд Даваа гаригаас тойрогтоо ажиллана

УИХ-ын гишүүд ирэх долоо хоногийн Даваа гариг /2023.05.08/-аас тойрогтоо ажиллана. Зорилго нь парламент 152 гишүүнтэй болсноор ямар эерэг үр дүн гарах, мөн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар улс орны хөгжилд ямар ахиц дэвшил гарах вэ гэдгийг тойргийн сонгогчиддоо тайлбарлан таниулах юм.

Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад буй. Уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрөөс /2023.05.05/ эхлэн хэлэлцэнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд парламент 152 гишүүнтэй байна. Тэднээс 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар сонгохоор заасан.

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар сонгогчийн санал гээгдэхгүй, мөн олон намын төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдэнэ. Нөгөө талдаа УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр төлөөллийн ардчилал бэхжинэ. Мөн УИХ-аас батлагдаж байгаа хуулийн төслүүд илүү чанартай, амьдралд нийцтэйгээр батлагдана. Нэг гишүүнд төвлөрч байгаа эрх мэдэл саарна. Парламент нь Засгийн газартаа хяналт тавих боломж бүрдэнэ гэж үзэж буй.

Eius nam maxime in.
Eius nam maxime in.
 
Л.Энх-Амгалан: ХЭНТИЙ АЙМАГ ХОТЫН ТӨВИЙН ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Л.Энх-Амгалан: ХЭНТИЙ АЙМАГ ХОТЫН ТӨВИЙН ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ РҮҮ ЗҮТГЭХГҮЙ ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.