Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.ОТГОНБАЯР 90 М.КВ 4 ӨРӨӨ БАЙР ХУДАЛДАН АВЧ, ТАВАН ХҮҮХДЭДЭЭ ХАДГАЛАМЖ НЭЭЛЭЭ

Б.ОТГОНБАЯР 90 М.КВ 4 ӨРӨӨ БАЙР ХУДАЛДАН АВЧ, ТАВАН ХҮҮХДЭДЭЭ ХАДГАЛАМЖ НЭЭЛЭЭ

Нялх биетэй эхнэр нь нас барж, хоёр сартай ихэр, 6, 11, 13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах аян өрнөж, монголчууд хэдхэн цагийн дотор тус гэр бүлд 459 сая төгрөг хандивласан.

20-30 сая төгрөг цуглачихвал хүүхдүүдээ дулаахан байшинтай болгох л хүсэлтэй байсан өрх толгойлсон аав Б.Отгонбаяр ийнхүү 24 цагийн дотор түмнийхээ хайр энэрэлийг хүртсэн. Таван хүүхэдтэй аав өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр "Active garden" хотхонд 4 өрөө орон сууц худалдан авчээ.

Нийт хандиваас орон сууц худалдан авч, бүрэн тохижуулаад үлдэгдэл мөнгийг таван хүүхдэд зориулсан хадгаламжид хийхээр болжээ. Хандивын аян эхлүүлсэн гэрийн эзний найз хандиваар цугласан мөнгөний зарцуулалтыг ил тод байршуулна гэжээ. Харин Б.Отгонбаяр монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ баярласнаа болон хайр энэрэл дааж хариуцлагатай аав байна гэдгээ хэлсээр байна.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно
 
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
ХҮНИЙ АМИАР ӨӨРСДӨДӨӨ ОНОО НЭМЭХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГАА УЛС ТӨРИЙН НАМУУД МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.